Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах эдийн засаг, менежментийн “Эрдмийн шувуу” цомын төлөөх XIX бага хурал зохион байгуулагдаж байна.
Нэг. Зорилго
Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ, чиглэл
“Орчны өөрчлөлт – Менежментийн шийдэл” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн хөтөлбөр, мэргэжлээр их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана.
Гурав. Ерөнхий шаардлага
Оюутны шилдэг илтгэлд тавигдах шаардлага:
1. Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
2. Техник технологи, эдийн засгийн судалгаа, шинжилгээ
3. Тухай асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
4. Оюутны илтгэх ур чадвар
5. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь нь бичлэгийн стандарт шаардлагыг хангасан байх
Багаар ажилласан бол нэг багт 2 хүртэл оюутан байна. Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.
Холбоос:
http://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/
Дөрөв. Хурлын зохион байгуулалт
Оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2022 оны 3-р сарын 25-ний дотор
tungalagtuyagaldan@gmail.com мэйл хаягаар илгээнэ. Мэдүүлэгт:
o Оюутны овог нэр
o Оюутны мэргэжил, курс, код
o Холбоо барих утас, email хаяг
o Удирдсан багшийн нэр
o Удирдсан багшийн цол зэрэг, албан тушаал
- Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100000 төгрөг байна.
Сургуулийн хураамжаа 2022 оны 3-р сарын 25-ны дотор ШУТИС, БуХС, Худалдаа хөгжлийн банкны 2611203410 тоот дансанд байршуулсан байна.
Илтгэлийн материалыг файлаар 2022 оны 3-р сарын 28-ны Даваа гаргийн 18.00 цаг хүртэл
хугацаанд цахимаар
tungalagtuyagaldan@gmail.com болон ariunjargal_dulmaa@yahoo.com мэйл хаягаар илгээнэ.
- Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 7 хоногийн хугацаанд хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.
-
1-р шат: Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 7 хоногийн хугацаанд “Монгол форум”–д хэлэлцүүлсэн үр дүн болон мэргэжлийн багш нар, судлаач нараас бүрдсэн комиссийн
нэгдсэн үнэлгээгээр өгүүллийг 2022 оны 4-р сарын 01-ны баасан гаргийн 14.00 цагаас өмнө нийт 10 илтгэл шалгаруулна.
-
2-р шатанд эцсийн шалгаруулалт 2022 оны 04-р сарын 08-ны Баасан гаргийн 13.00 цагт
ШУТИС-ийн БуХС-ийн 205 тоот өрөөнд явагдана. Цахимаар зохион байгуулах нөхцөлд
Microsoft Office Teams програм ашиглан нээлттэй, хэлэлцүүлэг явагдана.
Оюутны шилдэг илтгэл, өгүүлэлийг ШУТИС-ийн эмхэтгэлд хэвлэж, хэвлэмэл болон цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгоно. Цахим зохион байгуулалтанд шагналыг шуудангаар хүргэнэ.
✓ ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар