ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ЭРДМИЙН XXI ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XIX БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ganbii
Монгол  улсын  их,  дээд  сургуулийн  бакалавр  оюутнуудын  дунд  эрдэм  шинжилгээний  илтгэл шалгаруулах  эдийн  засаг,  менежментийн  “Эрдмийн  шувуу”  цомын  төлөөх  XIX  бага  хурал зохион байгуулагдаж байна.
 
      Нэг. Зорилго
Оюутан,  залуу  судлаачдыг  судалгаа  шинжилгээний  ажилд  дадлагажуулах,  практик  дадлага олгох,  бие  даан  шийдвэр  гаргах  чадвар  эзэмшүүлэх,  бүтээлч  сэтгэлгээг  хөгжүүлэх,  онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.
 
      Хоёр. Хамрах хүрээ, чиглэл
“Орчны  өөрчлөлт  –  Менежментийн  шийдэл”  (сургалт,  судалгаа)  сэдвийн  хүрээнд  эдийн засаг,   бизнесийн   удирдлага,   менежментийн   хөтөлбөр,   мэргэжлээр   их,   дээд   сургуульд бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана.
 
      Гурав. Ерөнхий шаардлага
Оюутны шилдэг илтгэлд тавигдах шаардлага:
1.  Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
2.  Техник технологи, эдийн засгийн судалгаа, шинжилгээ
3.  Тухай асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
4.  Оюутны илтгэх ур чадвар
5.  Эрдэм шинжилгээний өгүүлэл нь нь бичлэгийн стандарт шаардлагыг хангасан байх
Багаар   ажилласан   бол   нэг   багт   2   хүртэл   оюутан   байна.   Бүтээл   нь   ШУТИС-ийн   Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.
Холбоос: http://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/
 
      Дөрөв. Хурлын зохион байгуулалт
Оролцох   их   дээд   сургууль,   оюутнууд      мэдүүлгээ   2022   оны   3-р   сарын   25-ний   дотор
tungalagtuyagaldan@gmail.com   мэйл хаягаар илгээнэ. Мэдүүлэгт:
o Оюутны овог нэр
o Оюутны мэргэжил, курс, код
o Холбоо барих утас, email хаяг
o Удирдсан багшийн нэр
o Удирдсан багшийн цол зэрэг, албан тушаал
-    Оролцогч  сургуулийн  хураамж  илтгэгчийн  тооноос  үл  хамааран  100000  төгрөг  байна.
Сургуулийн  хураамжаа  2022  оны  3-р  сарын  25-ны  дотор  ШУТИС,     БуХС,  Худалдаа хөгжлийн банкны  2611203410 тоот дансанд байршуулсан байна.
Илтгэлийн  материалыг  файлаар  2022  оны  3-р  сарын  28-ны  Даваа  гаргийн  18.00  цаг  хүртэл
хугацаанд цахимаар tungalagtuyagaldan@gmail.com болон   ariunjargal_dulmaa@yahoo.com мэйл хаягаар илгээнэ.
-    Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 7 хоногийн хугацаанд хэлэлцүүлнэ.
 
Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.
-   1-р   шат:   Уралдаанд   ирүүлсэн   өгүүллийг   7   хоногийн   хугацаанд   “Монгол   форум”–д хэлэлцүүлсэн  үр  дүн  болон  мэргэжлийн  багш  нар,  судлаач  нараас  бүрдсэн  комиссийн
нэгдсэн үнэлгээгээр өгүүллийг 2022 оны 4-р сарын 01-ны баасан гаргийн 14.00 цагаас өмнө нийт 10 илтгэл шалгаруулна.
-    2-р  шатанд  эцсийн  шалгаруулалт   2022  оны  04-р  сарын  08-ны  Баасан  гаргийн  13.00  цагт
ШУТИС-ийн  БуХС-ийн  205  тоот  өрөөнд  явагдана.  Цахимаар  зохион  байгуулах  нөхцөлд
Microsoft Office Teams програм ашиглан нээлттэй, хэлэлцүүлэг явагдана.

      Тав. Оюутны шилдэг илтгэл, бүтээлийн шагнал урамшуулал
Илтгэл, өгүүллийг эхний 3 байр эзлүүлэн шагнан урамшуулна.
 
Тэргүүн байр  - 1 -  800.000 төгрөг, Цом, батламж Дэд байр          - 1 -  500.000 төгрөг, Батламж Гутгаар байр  - 1 -  300.000 төгрөг, Батламж Шагналт байр      - 7  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 
Эхний 3 байрын удирдагч багш нарт өргөмжлөл, үнэ бүхий зүйл олгоно.
 
Оюутны  шилдэг  илтгэл,  өгүүлэлийг  ШУТИС-ийн  эмхэтгэлд  хэвлэж,  хэвлэмэл  болон цахим  хэлбэрээр  нийтийн  хүртээл  болгоно.  Цахим  зохион  байгуулалтанд  шагналыг шуудангаар хүргэнэ.
 
      Зургаа. Уралдааныг зохион байгуулагчид
 
✓ ШУТИС-ийн  Бизнесийн  Удирдлага  Хүмүүнлэгийн  Сургууль,  Бизнесийн  удирдлагын салбар
✓ “Залуу судлаачдыг дэмжих сан”
 
      Долоо. Холбоо барих хүмүүс, утас:
 
ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
Д.Ариунжаргал,  Утас: 99880194, Электрон шуудан: ariunjargal_dulmaa@yahoo.com
Г.Тунгалагтуяа, Утас: 91113700, Электрон шуудан: tungalagtuyagaldan@gmail.com
 
 
 
Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.edu.mn, www.mongolforum.mn  хаягуудаас үзэж болно