Багшийн хөгжлийн баг

      Багшийн хөгжлийн төв нь 2015 онд 12 сарын 22 нд ШУТИС-ийн ректорын тушаалаар байгуулагджээ. Тус төвийн гол зорилго нь багш нарын сургалт судалгааны ажлыг дэмжиж,  салбар сургуулиудын багш нарын хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чиглэгдэж байна.
      Тус төв нь багш нарын дунд зохиогддог уламжлалт ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна ШУТИС-ийн багш нарыг хөгжүүлэх удирдлага, зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган ажиллах эрхэм зорилгын хүрээнд багш нарт чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, хэлний болон сургалт, судалгааны арга зүйн, ёс зүйн гэх мэт олон талт сургалтуудыг явуулж байна. 

    Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар бүрэлдэхүүн сургуулиуд дээр Багшийн хөгжлийн багуудыг байгуулжээ. ШУТИС-ийн ректоратын 2025 оны 10-р сарын 10-ны Багшийн хөгжлийн багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/334 тушаалаар Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Багшийн хөгжлийн баг нь дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

  1. С.Бат-Эрдэнэ Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), ахлагч

  2. С.Ариунцэцэг  Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, гишүүн

  3. Ч.Ванчигдаш Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш, гишүүнээр нар тус тус ажиллаж байна.