Судалгааны төв

АРХЕОЛОГИ, ӨВ СОЁЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ

             Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн дэргэдэх “Археологи, Өв соёлын судалгааны төв”-нь ШУТИС-ийн ректорын 2026 оны 1 сарын 23-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

        Тус төвд 10 орчим мэргэжлийн археологич ажилладаг ба дийлэнхи нь 20 ба түүнээс дээж жил ажилласан судалгаа шинжилгээний туршлагатай, 80 орчим хувь нь доктор болон түүнээс дээш эрдмийн цол зэрэгтэй эрдэмтэд болно. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын өнцөг булан бүрд 40 орчим хээрийн шинжилгээний ажил, 200 илүү төсөл гэрээт ажлыг амжилттай хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний ном бүтээл, өгүүлэл 300 илүүг туурвисан бүтээлч хамт олон билээ. 

              Мөн 2025 оны 1 сард ШУТИС-ийн НХСургуулийн дэргэд “Археологийн олдворын хадгалалт, хамгаалалтийн лаборатори” шинээр байгуулагдсан ба археологийн олдворын өрөөний олон улсын орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бэхжин, суурилагдаад байна. Тус лабораторид археологийн олдворын хэмжилт болон хадгалалт хамгаалалт хийх тусгай зориулалтын нийт 57 төрлийн 366 тооны иж бүрэн багаж, тоног төхөөрөмж багтсан болно.

 

                                           Төвийн захирал: Доктор (Ph.D), дэд профессор Д.Хатанбаатар

                                           Утас: 91919143   

                       И-Мэйл: Khatanbaatar@must.edu.mn