Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд сэтгэл зүйн тусламж авах иргэдийн тоо тасралтгүй өсч байна.
Сэтгэл зүйн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд багажийн шинжилгээний аргууд маш чухал. Өргөн хүрээнд, өндөр нарийвчлалтай хэмжилт хийдэг багажийн шинжилгээний аргуудыг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг нь Зүүн Хятадын Шанхайн нормаль их сургуулийн “Эрдэм шинжилгээ, боловсролын хэрэгсэл” хувьцаат компани юм.
Бид сэтгэл зүйн тусламж шаардлагатай оюутан, залуус, иргэдэд мэргэжлийн тусламж үзүүлэх зорилгоор тус компаниас эхний ээлжинд ЕР202/203, ЕР207 загварын 2 төхөөрөмжийг худалдан авлаа. Эдгээр төхөөрөмж нь хариу үйлдлийн хурд, самбаачлах чадвар, анхаарлаа төвлөрүүлж, оновчтой шийдвэр гаргах чадварыг тодорхойлно.
Зүүн Хятадын Шанхайн нормаль их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд бид энэ улиралд багтаан сэтгэц хэмжилт, сэтгэцфизиологийн 10 гаруй төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөж байна.
Манай сургууль багажийн шинжилгээний аргуудыг өдөр тутмын практик үйл ажиллагаандаа ашигласнаар сэтгэл зүйн зарим үзүүлэлтийн баримтын сан бүрдүүлэх, объектив хэмжигдэхүүн дээр тулгуурлан сэтгэл зүйн тусламжийг ончтой үзүүлэх боломж бүрдэнэ.
Монголын сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний практикт төдийлөн нэвтрээгүй байгаа багажийн шинжилгээний аргыг худалдан авахад бүх талаар тусалж, дэмжсэн НХС-ийн захирал Я. Төгөлдөр, НУТ-ийн эрхлэгч Н. Нямдорж, тус төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулсан ТСАЖТ-ийн эрхлэгч Д. Наранцацралд багш, оюутнуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
“Сэтгэл судлал” хөтөлбөрийн баг
НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА