2026 оны 11-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Л. Содномцогт нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал богино хугацааны сургалтын модуль, хөтөлбөр боловсруулах; гарын авлага, сурах бичиг бичих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрээт болон төслийн судалгааг гүйцэтгэх, оюутны дадлагын ажлыг зохион байгуулах, мэргэжлийн сургалт явуулж, сэтгэл судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх, давтан сургах, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сайн дурын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөө гарган явуулахаар тохиролцов.
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн эхний ажил ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн “Сэтгэл судлал” хөтөлбөрийн оюутнуудыг тус хүрээлэнгийн дадлагажигч оюутан хөтөлбөрт хамруулан эрдэм шинжилгээний ажлыг явуулах арга барилд сургах ажлаар эхэллээ.


The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES