ШУТИС-ИЙН "ЭЛСЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-"Д НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.
buhs

ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБООНООС 2026 оны 10 дугаар сарын 23–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Элсэгчдийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. 

Тус тэмцээний сагсан бөмбөг болон волейболын төрлүүдэд манай сургуулийн баг тамирчид авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин амжилттай оролцож, дараах амжилтуудыг үзүүллээ.

САГСАН БӨМБӨГ

Эрэгтэй баг — Дэд байр, мөнгөн медаль, өргөмжлөл

Эмэгтэй баг — Тэргүүн байр, алтан медаль, өргөмжлөл

MVP-Сагсан бөмбөгийн төрөлд Ү. Ариунаа — БСС

ВОЛЕЙБОЛ

Эмэгтэй баг — Тэргүүн байр, алтан медаль, өргөмжлөл

Эрэгтэй баг — Тусгай байр

MVP- Волейбалын төрөлд Т. Цэрэнмядаг—НА

ШУТИС-ИЙН ШИГШЭЭ “SHARKS” БАГТ УРИЛГА АВСАН ТАМИРЧИД

 Б. Хос-Эрдэнэ — ОНХ

 Д. Бат-Эрдэнэ — АЖМ

Т. Цэрэнмядаг — НА

Н. Маралгуа — БСС

Тэмцээнд амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн нийт баг тамирчид, дасгалжуулагчид болон дэмжин оролцсон бүх хүмүүстээ халуун баяр хүргэе!

Нэгдмэл зорилго, хамтын хүч, хичээл зүтгэлээрээ бид ШИЛДЭГ нь байж чадлаа!

Нийгэм, хүмүүнлэгийн сургууль — БИД НЭГ БАГ!