2026 оны 9-р сарын 4-ний өдөр Итали улсын Перужагийн Гадаад оюутны их сургуулийн ректор, профессор Валерио де Цезарис болон Олон улсын харилцааны албаны дарга профессор Жиованна Cкокозза, Сургалтын албаны дарга Стефаниа Скалионе, Гадаад харилцааны албаны дарга Др. Валентина Сэри, Хэвлэлийн албаны дарга Др. Сониа Жиүрелли, Бээжин дэх Итали улсын элчин сайдын яамны Соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтан Др. Элиса Мессина нарын бүрэлдэхүүнтэй айлчлал ШУТИС дээр амжилттай болж өндөрлөлөө.
Тус их сургуулийн төлөөллийг ШУТИС-ийн ректор Т.Намнан, Захиргаа, удирдлагын газрын дарга А.Энхбат, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр, дэд профессор О.Болормаа, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямаа нар хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх боломжийн талаар ярилцав. ШУТИС нь Итали улсын Перужагийн гадаад оюутны их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2024 оны 4-р сард зурсан ба хоёр орны хэл соёл, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Тус хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС болон Монгол-Италийн нийгэмлэгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ зурагдаж, 2024 онд, 2026 онд ШУТИС-ийн төлөөлөл Перужагийн гадаад оюутны их сургууль дээр зочилж, 2026 оны 6 сарын 4 ний өдөр “Монгол- Италийн түүхэн харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав.


The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES