ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль (НХС)-ийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн багш нар 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнуулж, сургууль болон тэнхимийн түүхэнд баярт үйл явдал тохиолоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Соёлын төв өргөөнд ШУТИС болон МУИС-ийн багш, ажилтнуудтай уулзах үеэрээ Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн нэр бүхий эрдэмтэн багш нарт төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. Энэхүү ёслолын үеэр “Эх түүхийн жимээр” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, 2026 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачлагч, НХС-ийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш, түүхийн ухааны доктор М.Жавзансүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Мөн өдөр Боловсролын яамны Хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн багш, ажилтнуудын шагналыг гардуулах ёслол болов. Боловсролын сайд Л.Энх-Амгалан тус тэнхимийн ахмад багш, доктор, профессор Н.Галиймаад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонг хүндэтгэлтэйгээр гардуулав. Профессор Н.Галиймаа НХС-ийн анхны хөтөлбөрүүд болох “Нийгмийн ажил”, “Соёл судлал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй “Аялал жуулчлал” хөтөлбөрийг шинээр боловсруулах, “Олон нийттэй харилцах” (PR) хөтөлбөрийг ШУТИС-д анхлан нээж, нутагшуулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн тэрбээр ШУТИС-ийн "нэрийн хуудас" болсон миграцийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг санаачлан жил бүр амжилттай зохион байгуулж иржээ. Профессор Н.Галиймаа судалгаа шинжилгээний үр дүнгээ олон улсын түвшинд хэвлүүлж, ШУТИС-ийг дэлхийн тавцанд таниулах үйлсэд манлайлан ажилласан билээ. Эрдмийн зэрэг хамгаалсан судалгаа (диссертац)-ийнх нь тухай шүүмж “Вестник Евразии” сэтгүүлд гарсан явдал монгол судлаачдын бүтээлийг гадаадад мэргэжлийн түвшинд үнэлсэн анхны тохиолдлуудын нэг болж, хамт олондоо урам зориг, бахархал бэлэглэсэн юм.
Эдгээр эрдэмтэн багш нар маань Монгол Улсын хөгжлийг түүчээлэх олон мянган инженер мэргэжилтэн бэлтгэх, үндэсний ухамсар, соёл, түүхийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, ШУТИС-д нийгэм, хүмүүнлэгийн салбар хөгжүүлэн бэхжүүлэх, ШУТИС-ийн олон улсын нэр хүндийг өсгөх, тус сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг үйлсэд мэдлэг чадвар, зүтгэлээ зориулж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг нь төр засгаас ийнхүү өндрөөр үнэллээ.
Тийнхүү төрийн хайр хишиг хүртсэн эрхэм багш нарыг сургууль, хамт олон нь баяр хөөртэй хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES