ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нь 2025.05.07-ны өдөр БНСУ-ын Бэксок их сургуультай (Baekseok University) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны уулзалт, ярилцлагад НХС-ийн захирал доктор, дэд профессор Я.Төгөлдөр, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, ТСАЖТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор О.Болормаа, ахлах багш доктор, дэд профессор Ц.Батцэрэн, ахлах багш Э.Энхцолмон болон Бэксок их сургуулийн Бүсийн инновац, хөгжүүлэлт хариуцсан захирал Kim Hyei Kyung нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэхээр тогтов. Бэксок их сургууль нь нийт 15000 гаруй оюутантай бөгөөд тус сургууль нь нийгмийн ухааны хөтөлбөрүүд болон нийгмийн ажил, аялал жуулчлал, философи, мэдээллийн технологи чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа өргөн хүрээнд явуулдаг байна.
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES