ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ganbii
2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн салбараас санаачлан Чойжин ламын сүм музейтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд соёлын өвийн хадгалалт хамгаалатын орчны суурь болон төрөлжсөн судалгаа, музейн үзмэрийг судалгааны эргэлтэнд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав. Санамж бичигт ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат, Чойжин ламын сүм музейн захирал Д. Отгонсүрэн нар гарын үсэг зурлаа.