Баянхонгор аймгийн музей, ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор, дэд профессор Ю.Болдбаатар, доктор С.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймагт хүрэлцэн очиж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээний гол зорилго нь:
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт археологийн судалгаа шинжилгээ явуулах бөгөөд судалгааны явцад илрэн олдсон олдвор, хэрэглэгдэхүүнийг Баянхонгор аймгийн музейн сан хөмрөг, үзмэрийг баяжуулахад ашиглах юм. Мөн Баянхонгор аймгийн музейн захирал Р.Пүрэвсүрэн эрдэм шинжилгээний ажилтан Д.Насантогтох нартай гэрээний хүрээнд хийгдэх ажлууд, судалгааны ач холбогдлын талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан, судлаачдыг дадлагажуулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн Баянхонгор аймгийн музейн шинэ барилгын зураг төсөв, үзэл баримтлалыг боловсруулахад хамтран ажиллах талаар ярилцаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах чиглэлд санал нэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Баянхонгор аймгийн соёлын өвийг судлах, хамгаалах, олон нийтэд сурталчлах, музейн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.



ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ НЬ КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУТИС-НХС болон Өвөрхангай аймгийн музей хамтран ажиллах гэрээ байгууллаа.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ БОЛОН ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЭЭС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА