Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим

Түүх, Соёл, Аялал жуулчлалын тэнхим нь 2025 оноос Хүмүүнлэгийн салбар болон Аялал жуулчлалын салбар нэгдэн байгуулагдсан. Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор Д.Наранцацрал ажиллаж байна. Тэнхимийн бүрэлдэхүүнд профессороор доктор (Ph.D),  дэд профессор А.Энхбат, дэд профессороор доктор (Ph.D) Ц.Бямба-Очир, ахлах багшаар доктор (Ph.D),  дэд профессор цолтой Д.Сэрдарам, Ю.Болдбаатар, Ц. Батцэрэн, Г.Наран-Оюун, О.Болормаа, Д.Хатанбаатар,  доктор (Ph.D) цолтой М.Жавзансүрэн, А.Ариунболд, С.Бат-Эрдэнэ, Д.Очирпүрэв, Х.Мөнхбаяр  нар мөн ахлах багш Б.Наранбаатар, Э.Энхцолмон, С.Болормаа, Ж.Баасангэрэл, Г.Булгамаа, Ч.Ванчигдаш, сургалтын мастер Ц.Хишигсүрэн нар ажиллаж байна. Тэнхимийн багш нараас Д.Сэрдарам, Ц.Батцэрэн нар БНСУ, Г.Наран-Оюун ОХУ, А.Энхбат, Д.Очирпүрэв  БНТУ,  А.Ариунболд  БНХАУ-д хамгаалсан. Тус салбарын багш нарын 70 хувь эрдмийн зэрэг хамгаалсан, 40 хувь нь эрдмийн цолтой.

Манай салбарын багш нарын сүүлийн 18 жилд  “Монголия, Бурятия, Тыва и Иркутская область: развитие, взаймодействие и вызовы внутри и вокруг  Байгальского региона”  “Развивающийся университет в меняющимся обществе” зэрэг 24 олон улсын ба сургууль дундын эрдэм шинжилгээний хурал, семинарыг зохион байгуулж, “Система высшего образования в социальной развитии Централной Азии” “Monitoring and Evaluation on National Program for health and social security of senior citizens “, “Ministry of Labor and Social Security”, 2005-2012 онд БНХАУ-ын Гүн Ухаан, Нийгмийн Шинжлэх ухааны “X таван жилийн төлөвлөгөө”-ний улсын гол төсөл “Монгол үндэстний одоо үеийн дуу хөгжмийн судлал”-ын төслийн ажилд “Монгол үндэстний одоо үеийн дуу хөгжмийн хөгжлийн түүх”, 2018-2025 онд БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулиас Монгол улсад хэрэгжүүлж буй “Монголын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төсөл,  “Адуун соёл”, “Өвөр хавцал”, “Орхон бичээс түрэг монголын харилцаа”  зэрэг олон улсын болон дотоодын 20 гаруй төсөлд оролцож , аж ахуйн гэрээт ажил 110-ийг хийж, нэг сэдэвт бүтээл 18, сурах бичиг, гарын авлага  20 гаруйг бичжээ. “Эрдэм шинжилгээний бичиг“ сэтгүүлийн 12 дугаар гаргасан байна.