Үйлдвэрчний эвлэл

Үйлдвэрчний эвлэл нь ажилтан, ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын үйл ажиллагаатай ардчилсан байгуллага бөгөөд, үйл ажиллагааны үндсэн зорилго нь гишүүдийнхээ ажиллах нөхцөл, баталгааг хангах, эрх ашгийг хамгаалахад чиглэнэ

НХС-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

ШУТИС-ийн НХС-ийн ҮЭ-ийн хороо нь хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн чөлөөт байгууллага юм. ҮЭ-ийн хороо нь нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус байгууллага, хуулийн этгээд мөн.

ШУТИС-ийн түүхэнд явагдсан бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд манай сургууль нь 2000 онд Хүмүүнлэгийн сургууль, 2009 онд Нийгмийн технологийн сургууль, 2014 онд Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (БУХС), 2025 оноос Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан.  

НХС-ийн хороо нь 2025 оны 03 дугаар сарын 25-нд бүртгүүлж, гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж даргаар С.Болормаа, тэргүүлэгч гишүүдээр Д.Ариунтогос, Б.Наранбаатар, З.Одбаяр нар хамт олны саналаар сонгодон ажиллаж байна.

ШУТИС-ийн ҮЭНХ-ноос явуулсан болон хороонд ирүүлсэн албан бичгийг гишүүддээ тайлбартайгаар танилцуулах, Хамтын гэрээнд оруулах саналыг гишүүдээс авч нэгтгэн, ҮЭНХ-нд хүргүүлэх, ШУТИС-ийн ҮЭ-ийн Хяналтын хороонд санхүүгийн болон үйл ажиллагааны баримтаа шалгуулан ажиллаж байна.

ШУТИС-ийн захиргаа, ШУТИС-ийн ҮЭНХ хамтран жил бүр Хамтын гэрээгээ хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр батлуулдаг бөгөөд уг гэрээгээр багш, ажилтныхаа цалин хөлс, нэмэгдэл урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх харилцааг зохицуулахад анхаарч, улам боловсронгуй болгохын тулд хамтарч ажилладаг.

НХС-ийн ҮЭХ нь Хамтын гэрээний биелэлт, хэрэгжилтийн судалгааг гаргаж дүгнэх, хорооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг  гаргаж,  удирдах байгууллагыг сонгох, сонгогдох хурал, сургалт, семинарт оролцох, санал өгөх, хууль, дүрэмд зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах, гишүүддээ дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг багаараа тогтмол гүйцэтгэж ирсэн ба цаашид хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаар зорьж байна.

 

 

MENU