Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Сэтгэл судлал (Байгууллагын) хөтөлбөрийн зүгээс тус хөтөлбөрийн оюутнуудын дунд “Psychomind-2026” мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
buhs

Тус уралдаанд хөтөлбөрийн 1-4 дүгээр түвшний оюутнууд нэгдэн багт хуваагдаж, мэргэжлийн ерөнхий мэдлэг шалгах сорил, асуулт хариулт, кейс дээр ажиллах, нэг сэдэвт бичлэг хийх гэрийн даалгавар, мэндчилгээ гэх мэт олон даалгаваруудтай, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Уралдааны I байрыг “Psycho Ninjas” баг эзэлж батламж, 300000 төгрөг, "Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төв"-д дадлагажих хөтөлбөрт хамрагдах эрх, "II байрыг “Inner Core” баг эзэлж батламж, 200000 төгрөг, мөн дадлагажих хөтөлбөрт хамрагдах эрх, III байрыг “Speed & Revolution” баг эзлэн батламж, 100000 төгрөгийн эзэд боллоо. Авхаалж самбаа, мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадвараа дайчлан оролцсон бүх оюутнууддаа баярлалаа. Цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье. Мөн мэргэжлийн уралдааныг маань цаг, сэтгэл зориулан шүүж, үнэлсэн багш профессорууддаа гүнээ талархъя. Сэтгэл судлал хөтөлбөрөөс маань тус мэргэжлийн уралдааныг жилээс жилд хамрах хүрээгээ тэлэн, тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа болно.