ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б. Жавзан нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал богино хугацааны сургалтын модуль, хөтөлбөр боловсруулах, гарын авлага, сурах бичиг бичих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрээт болон төслийн судалгааг гүйцэтгэх, оюутны дадлагын ажлыг зохион байгуулах, мэргэжлийн сургалт явуулж, сэтгэл судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх, давтан сургах, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сайн дурын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөө гарган явуулахаар тохиролцов. ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбооны хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн эхний ажил “Нийгмийн ажлын тухай хууль”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль” зэрэг хуульд сэтгэл зүйн үйлчилгээний зүйл, заалтыг нэмж оруулах ажлын хэсэгт хамтран ажиллах, практик сэтгэл зүйчдийн үйл ажиллагааны олон улсын удирдамжийг Монгол улсад хамтран нутагшуулах ажлаар эхэллээ.

ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
“МУЗЕЙН ИРЭЭДҮЙ БА ДИЖИТАЛЧЛАЛ” Нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Баатар Мөнхлэй ХХК, Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төв хамтран “Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Сэтгэл судлал (Байгууллагын) хөтөлбөрийн зүгээс тус хөтөлбөрийн оюутнуудын дунд “Psychomind-2026” мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.