Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн Түүх, Соёл, Аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулсан “МУЗЕЙН ИРЭЭДҮЙ БА ДИЖИТАЛЧЛАЛ” Нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн зорилго нь орчин цагт музейн байгууллагуудад чухал нэгэн дэвшил болж байгаа дижиталчлалыг музейд хэрхэн ашиглах хийгээд олон улсын түвшинд яаж хэрэглэж байгаа, харин монгол улсад музейн сан хөмрөг, үзүүлэнд хэрхэн ашиглаж болох талаар мэдлэг туршлагаа хуваалцсан сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийг нээж ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд проф Я. Төгөлдөр нээж үг хэллээ. Хэлэлцүүлэгийн үндсэн илтгэлийг багш, доктор Х.Мөнхбаяр тавьсан бол музейн өнөөгийн чиг хандлага, хөтөлбөр, санал дүгнэлтийг Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн ТСАЖ-ийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф Д.Наранцацрал ярьж танилцууллаа. Хэлэлцүүлэгт Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны төлөөлөл, Соёл урлаг судлалын хүрээлэн төдийгүй музейн 13 байгууллагын 40 гаруй хүмүүс уригдан оролцов. Хэлэлцүүлгээс гаргасан саналд дурдснаар Музейн байгууллагын төлөөллүүд “музейн дижиталчлал” -д ШУТИС-ийг бааз суурь, боловсон хүчнээ ашиглаад тэргүүлэн оролцохыг хүсэв. Мөн сургалт, магистрын богино хугацааны мэргэшсэн сургалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар олон санал гаргалаа.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
“МУЗЕЙН ИРЭЭДҮЙ БА ДИЖИТАЛЧЛАЛ” Нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Баатар Мөнхлэй ХХК, Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төв хамтран “Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Сэтгэл судлал (Байгууллагын) хөтөлбөрийн зүгээс тус хөтөлбөрийн оюутнуудын дунд “Psychomind-2026” мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.