НХС-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
buhs

ШУТИС, Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026.03.30-ны өдөр Т-207 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хуралд оюутны эрдэм шинжилгээний 16 илтгэл хэлэлцүүлэгдэж дүгнэгдсэн байна. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, НУТ-ийн профессор, доктор Ц.Батцэрэн, ТСАЖТ-ийн ахлах багш доктор С.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.

Докторын оюутны ангилалд:

Тэргүүн байранд “Хүүхдийн хөгжлийн давуу чанарыг тодорхойлсон судалгаа” илтгэлээр Нийгмийн ажил хөтөлбөрийн докторант Б.Уранжаргал (Удирдагч багш доктор Н.Нямдорж),

Хоёрдугаар байранд “Зарууд хошууны хуурын үлгэрийн тулгамдсан асуудал, хамгаалах арга зам” илтгэлээр Соёл судлал хөтөлбөрийн докторант HASIMUQIER (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Наранцацрал, доктор А.Ариунболд) ,

                                    

Магистр оюутны ангилалд:

Тэргүүн байранд  “Хүннүгийн төмөрлөг олдворын найрлагийн харьцуулсан судалгаа / SEM-EDS ба Металлографийн судалгааны үр дүн /” илтгэлээр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрийн магистрант О.Сайханаа (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар),

Хоёрдугаар байранд “Сэтгэл гутрал ба танин мэдэхүйн уян чанар” илтгэлээр Сэтгэл судлал хөтөлбөрийн магистрант Г.Уянга (Удирдагч багш доктор А.Нарангэрэл),

                                         

Бакалавр оюутны ангилалд:

Тэргүүн байранд “FOMO ба сайн сайхан байдал: PERMA загварын хүрээнд хамаарлын шинжилгээ” илтгэлээр Сэтгэл судлал хөтөлбөрийн Б.Өлзийбүрэн, Г.Энхжигүүр (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Цогзолмаа),

Хоёрдугаар байранд “Буддын уран зургийн хадгалалт хамгаалалтын орчны судалгаа” илтгэлээр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрийн Ө.Мягмаржав (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Наранцацрал),

Гуравдугаар байранд “Залуусын электрон тамхины хэрэглээ ба түгшүүрийн хамаарлын судалгаа” илтгэлээр Сэтгэл судлал хөтөлбөрийн Э.Оджаргал, У.Доржсэмбэ, Ц.Шүрэнцэцэг (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Цогзолмаа), нар шалгарлаа.