Ажил олгогч, сургууль, төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх “Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөг 2024 оны 3 сарын 12-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот хурлын танхимд боллоо. Уулзалт өдөрлөгт Хүний нөөцийн менежмент хөтөлбөрөөр суралцаж буй I-IV курсын оюутнууд болон 2003-2023 оны Хүний нөөцийн менежмент мэргэжлийн төгсөгчдийн төлөөлөл болох Ассийстант ХХК-ийн менежер А.Дамдинцэрэн, Таван орд ХХК-ийн Хүний нөөцийн захирал Г.Нямдалай, HR клубын тэргүүн Ш.Баярмагнай, М-Си-Эс Интернейшл компанийн Хүний нөөц хариуцсан захирал Т.Оюун-Эрдэнэ, Сүү ХК-ийн Захиргаа Хүний нөөцийн албаны дарга Б.Ариунболд, Худалдаа хөгжил Банкны Талент менежментийн хэлтсийн захирал Р.Хулан, Грийн группын Хүний нөөцийн менежер С.Норсмаа, М-Си-Эс Coka Cola ХХК-ийн Хүний нөөцийн ажилтан О.Бадамцэцэг нар оролцсон.


зураг 1. Төгсөгчдийн төлөөлөл зураг 2. ХНМ хөтөлбөрийн багш, оюутнууд
“Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөг нь ”Хүний нөөцийн менежментийн онцлог, Орчин үеийн Хүний нөөцийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, Шинэ хүний нөөцийн ажилтны гаргадаг нийтдэг алдаа, Хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцсан туршлага” сэдвийн хүрээнд төгсөгчдөөс оюутнуудад мэргэжлийн зөвөлгөө, мэдээлэл өгсөн үр дүнтэй үйл ажиллагаа байлаа.

зураг 3. “Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөгийн оролцогчид
Төгсөгч, оюутан, багш нарын гурван талт уулзалт өдөрлөгийн гол үр дүн нь суралцаж буй оюутнуудад ХНМ-ийн онцлог, үнэ цэнэ, мэргэжлээрээ бахархах, маргаашийн сайн ажилтан байхын тулд хэрхэн амжилттай суралцах, төгсөгчид сургууль, багш нартайгаа эргэх холбоог сайжруулах, багш нар ажлын байран дээр гарч байгаа бодит кейс, мэдээлэл авах, сайн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой уулзалт болсон.
“Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирсэн төгсөгчид болон идэвхтэй оролцсон ХНМ-ийн хөтөлбөрийн оюутнууддаа талархал илэрхийлье.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨРИЙН БАГШ НАР
2024-03-18

“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Баатар Мөнхлэй ХХК, Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төв хамтран “Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Сэтгэл судлал (Байгууллагын) хөтөлбөрийн зүгээс тус хөтөлбөрийн оюутнуудын дунд “Psychomind-2026” мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
ТЕХНОЛОГИ БА ХҮНИЙ ЭРХ ЭЭЛТЭЙ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ СЕМИНАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.
НХС-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.