2026 оны 01-р сарын 20-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн захирал Я.Төгөлдөр, “Дүүрэн Фүүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяр нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хэлэлцүүлэгт “Дүүрэн Фүүд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Л.Батжаргал, маркетингийн ахлах менежер Б.Мөнхгэрэл, компаний үйлдвэрлэл, борлуулалтын албаны ажилтнууд, НХС-ийн ЭНБД Л.Амартүвшин, Нийгмийн ухааны тэнхим, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхмийн профессор багш нар оролцлоо.
“Дүүрэн Фүүд” ХХК нь Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл, инновацын чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг хийж орчин үеийн хэрэгцээ, эрүүл ахуйн шаардлага хангасан бэлтгэсэн хүнсийг үйлдвэрлэх, нийлүүлэлтийн сүлжээг бий болгох чиглэлээр амжилттай ажиллаж байгаа манай тэргүүлэх хүнс үйлдвэрлэгч компаниудын нэг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд конвениенс хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, худалдаа, хэрэглэгчдийн зан төлөв, олон нийттэй харилцах харилцаа, маркетингийн чиглэлээр эрдэм шинжилгээний үндэсний хэмжээний хурал хамтран зохион байгуулах, судалгааны хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, нийгмийн инновацын чиглэлд хамтын үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахаар тогтлоо. НХС-ийн профессор багш, судлаач нарын төлөөлөлд Дүүрэн Фүүд ХХК-ний зүгээс хүнсний үйлдвэрлэлтэй танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.


НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА