2025 оны 10 сарын 21-нд Унгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулж буй “Профессорын цуврал семинар 1” үйл ажиллагаанд уригдан “Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтгэл тавьлаа. Тэрээр Алтай судлалын тэнхимийн олон улсын харилцаа, докторын судалгааны ажил мөн хоёр орны шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Тус семинарыг доктор, дэд профессор А.Энхбат удирдан явуулав. Унгарын Сегедийн Их Сургууль болон ШУТИС-ийн хооронд эрдмийн шинэ харилцаа үүсэхийн ерөөлийг талбия.
ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль
Түүх соёл, аялал жуулчлалын тэнхим


2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ.
ШУТИС-ийн НХС-ийн оюутнуудад HANGUGDERIM LLC гүйцэтгэх захирал Cheol Ho, Bang "How to do a business" сэдвээр лекц уншиж, ярилцлага хийлээ.
2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Lee Dae Hag ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн зочин профессороор ажиллахаар гэрээ байгууллаа.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.