2025 оны 9-р сарын 23-ны өдөр БНСУ-ын Гуанжугийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн төлөөлөгчид ШУТИС-ийн НХС-д зочилж Хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Уулзалтад Гуанжугийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн профессор Hyung Hee Kim, профессор Yoseb Kim, профессор Young Geun Kim нар, НХС-ийн талаас захирал Я.Төгөлдөр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Амартүвшин, Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч Н.Ариунтуяа, сургалт, чанарын албаны дарга С.Туяа, дэд профессор Ч.Должинсүрэн, ахлах багш Н.Нямдорж нар оролцож олон улсын төсөл дээр хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар тогтлоо.
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2025 оны 10-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь Баатар Мөнхлэй ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
2025 оны 9-р сарын 23-ны өдөр БНСУ-ын Гуанжугийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн төлөөлөгчид ШУТИС-ийн НХС-д зочилж Хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
БНСУ-ийн Чусон их сургуулийн төлөөгчид ШУТИС-д зочилж Гадаад хэлний сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль олон улсын “РАЙС” төсөлд оролцохоор боллоо.