“ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Механик инженер, Тээврийн сургууль болон БНСУ-ын Гүнжү Үндэсний Их Сургууль хамтран “Монголын соёлын өвийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд хүрээнд тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум ШУТИС 8-р байрны “Олон улсын хурал”-н танхимд 2028-08-26 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд БНСУ-ын Гүнжү Үндэсний Их Сургуулийн профессор Жу Нам Чол, Жу Ён Хүнь, Докторант Н.Даваадорж, БНСУ-ын Уламжлалт Соёлын Их Сургуулийн профессор Гим Сү Чол, Үндэсний соёлын өвийг хамгаалах ур чадварын холбооны зөвлөлийн дарга Хань Жин Сог, “Vision heritage” ХХК-ийн захирал Гим Юнь Сонь болон Монгол улсын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг нар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо. Дашрамд дурдахад уг төслийн хүрээнд Монголын соёлын байгууллагууд, 21 аймаг, болон сумдын музейн ажилтнуудыг хамруулсан үнэгүй сургалтыг жилд 2 удаа явуулж байгаагаас гадна ШУТИС-ийн МИТС, НХС-иудад соёлын өвийн хадгалалтын технологи чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт, судалгааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар дижитал технологийн, органик бус эдлэлийн болон археологийн лабораториуд байгуулагдаж, сургалт судалгааны суурь баазийг бүрдүүлээд байгаа билээ.
Төслийг санхүүжүүлсэн БНСУ-ын Боловсролын яам, Судалгааг дэмжих сан, Vision heritage компанийн хамт олонд талархъя.

ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулж буй “Профессорын цуврал семинар 1” үйл ажиллагаанд уригдан “Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтгэл тавьлаа.
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2025 оны 10-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь Баатар Мөнхлэй ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.