Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн хөтөлбөрийн магистр оюутан С.Мөнхсайханд БНСУ-ын Vision соёлын өв компаны захирал Ким Юун Сон 300.000 воны тэтгэлэг гардууллаа. Энэхүү тэтгэлэгийг урд нь тус хөтөлбөрөөр сурч буй голч оноо өндөртэй магистрантууд О.Оюунбилэг, Т.Халиунаа, Б.Цэрэнтунгалаг нар авч байв. Мөн жил бүр магистр оюутнуудаас БНСУ руу 7-10 хоногийн дадлагыг "Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд 100% санхүүжилттэй (онгоц, буудал, хоол, үзвэр үйлчилгээ багтсан) хийж ирсэн. Одоогоор магистрын зэргээ хамгаалсан Б.Дэлгэрмаа, Б.Батболд, Г.Даваадорж, магистрант С.Оюунбилэг нар БНСУ-д мэргэжлийн дадлагаа хийсэн байна.
2025.08.25.

НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА