ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн салбарын дэргэд “Археологийн хэмжил зүй, хадгалалт хамгаалалт”-ийн шинэ лаборатори байгуулагдлаа. Тус лабораторийг ШУТИС, БНСУ-ын Конжу их сургуультай хамтарсан “Соёлын өвийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулсан ба археологийн олдворын хэмжилт, хадгалалт хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, 200 орчим сая төгрөгний өртөгтэйгээр боссон нь Монгол улсын хэмжээнд томоохонд тооцогдож байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, БуХС-ийн захирал А.Энхбат, БНСУ-ын Конжу Их Сургуулийн профессор, “Соёлын өвийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн удирдагч Жу Нам Чол, МУ-ын Боловсолын яамны мэргэжилтэн Д.Баттогтох нар оролцлоо.
ШУТИС-ийн археологийн судалгааны баг нь 2011 онд анх байгуулагдсанаас хойш Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж, суурь судалгааны 50 гаруй, авран хамгаалах чиглэлийн 100 гаруй хайгуул болон малтлага судалгааны ажлыг бие даан хийж гүйцэтгээд байгаа ба илрүүлсэн олдворууд нь ШУТИС-ийн Музей, Чингис хаан үндэсний музей, Монгол цэргийн музей, Завхан аймгийн музейд тус тус дэглэгдээд байгаа билээ.

ШУТИС-ИЙН НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЭЭС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дундговь аймгийн музей МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь “Дүүрэн Фүүд” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав.
2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ.
ШУТИС-ийн НХС-ийн оюутнуудад HANGUGDERIM LLC гүйцэтгэх захирал Cheol Ho, Bang "How to do a business" сэдвээр лекц уншиж, ярилцлага хийлээ.