2023 оны 11 дүгээр сарын 29-нд БуХС-ийн захирал А.Энхбат, Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяртай ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав.
Байгаль- соёлын өвийн судалгаа, маркетингийн салбарт хамтран ажиллах, сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, мэргэшүүлэх болон ахисан шатны дотоод гадаад сургалтад ажилтнуудаа хамруулах, судалгаанд суурилсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн лекц, семинар, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү санамж бичгийг байгуулав.

Энэхүү санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгуулав.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулж буй “Профессорын цуврал семинар 1” үйл ажиллагаанд уригдан “Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтгэл тавьлаа.
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2025 оны 10-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь Баатар Мөнхлэй ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.