ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2018 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулснаар жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд дэд захирал Т.Намнан, Л.Баяр-Эрдэнэ, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Фүживара Хирото, шинээр томилогдон ажиллах ерөнхий менежер Такааки Накагава, Тэтгэлэг хариуцсан менежер Ж.Гантуяа бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг нь гардуулан өглөө.
НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ НЬ "МИКА МОНГОЛ" СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нь 2025.05.07-ны өдөр БНСУ-ын Бэксок их сургуультай (Baekseok University) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
"Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй - 2025" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хадны оршуулгыг Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн нэр бүхүй археологичид авран хамгаалах судалгааг амжилттай хийж гүйцэтгэжээ.