2018 оны 04 сарын 03-нд ШУТИС-ийн БУХС-ийн захирал А.Энхбат, Соёлын Өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтын орчны суурь болон төрөлжсөн судалгаа, соёлын өвийн хадгалалт хамгаалалтад 3D технологийг хэрхэн ашиглах, мөн хамтарсан сургалт семинар зохион байгуулах талаар ярилцав. Мөн Соёлын Өвийн Үндэсний төв нь манай сургуулийн номын санд өөрсдийн бүтээлийн дээж болох 4 төрлийн 8 ширхэг номыг гардуулж өгсөн билээ.
30443283_1924260404313871_6431158650345095168_o Санамж бичигт гарын үсэг зурснаар ШУТИС-ийн БУХС болон Соёлын Өвийн Үндэсний Төв нь соёлын биет болон биет бус өвийн судалгаа, үнэлгээ, тодорхойлолт гаргах, судлагдахууны төрөл зүйл, цар хүрээг тогтоох судалгаа хийх, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулах, орчуулах, хамтран хэвлэн нийтлэх, оюутны мэргэжлийн дадлагыг соёлын өвийн үндэсний төв дээр хийх, соёлын өвийн сэргээн засварлах ажилд оюутан суралцагсдыг хамруулан дадлагажуулахад хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.
Хүмүүнлэгийн салбарын соёл судлалын дэд профессор Д.Наранцацрал
НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ НЬ "МИКА МОНГОЛ" СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нь 2025.05.07-ны өдөр БНСУ-ын Бэксок их сургуультай (Baekseok University) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
"Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй - 2025" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хадны оршуулгыг Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн нэр бүхүй археологичид авран хамгаалах судалгааг амжилттай хийж гүйцэтгэжээ.